он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


МЭНДЧИЛГЭЭ

 

Автотээврийн салбарыг хөгжүүлэхэд өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлагч инженер техникийн ажилтнууд, тээвэрчид, автотээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид та бүхэндээ ирж буй шинэ оны мэндийг хүргэн мэндчилье.

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн автотээврийн салбарынхан хийж бүтээх их үйлс, урам зориг өвөртлөн, арвин их үйлсээ дүгнэж, амжилт бүтээлээр дүүрэн шинэ оноо угтаж байна.

Бид бүхэн иргэддээ ойрхон, шуурхай үйлчлэх төрийн байгууллагын эрхэм зорилгыг гол болгож, 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласнаар өнгөрсөн хугацаанд багагүй амжилтаар шинэ оноо угтаж байна. Улсын хэмжээнд автотээврийн ажил үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд хүртээмжтэй түргэн шуурхай үйлчлэхийн тулд орон нутгийн Засаг дарга нартай гэрээ байгуулан, автотээврийн салбар, төвүүдийн үйлчилгээний байрыг шинэчлэн засварлаж, тав тухтай үйлчилгээг иргэдэд хүргэх, улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулахад голчлон анхаарч тодорхой үр дүнд хүрснийг энд цохон тэмдэглэхэд таатай байна. Тухайлбал, зорчигчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ачаа тээшийг хянаж, хадгалах нэгдсэн зохион байгуулалтад оруулж, зорчигч тээврийн тасалбарыг онлайнаар захиалж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүллээ.

Автотээврийн салбараар үйлчлүүлэгч иргэд, олон нийтэд бид үйлчилгээгээ улам ойртуулж, Дорнод аймгийн Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур, Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын тогтмол зорчигч тээвэрлэлт хийх шинэ шугам нээсэн нь манай хамт олны хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг юм.

Мөн тээврийн хэрэгслүүдийг байршил тогтоох төхөөрөмжөөр тоноглож, 24 цагийн хяналтыг бий болгохын зэрэгцээ вокзалын үйл ажиллагааг 24 цагийн үйл ажиллагаатай болгосон нь иргэддээ чиглэсэн ажил боллоо. Түүнчлэн иргэд зорчигчдыг мэдээ мэдээллээр шуурхай хангах зорилгоор “Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234” тусгай дугаарын үйлчилгээг бий болгосон нь иргэд, олон нийтийн талархлыг хүртээд байна. Ачаа тээвэрлэлтийг боловсронгуй болгож, нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар  Гашуунсухайт боомтод тулгараад байсан асуудлыг шийдэж, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягтруулахад томоохон үүрэг гүйцэтгэлээ.

Дэлхийн 50 гаруй орны 120 байгууллагын гишүүнчлэлтэй НҮБ-ын Европын Эдийн Засгийн Хороо болон Европын Холбооны Хорооноос автотээврийн салбартай холбогдох ашгийн бус, мэргэшсэн байгууллага мөн хэмээн хүлээн зөвшөөрч, CITA буюу Техникийн хяналтын олон улсын хороонд гишүүнээр элсэн олон улсын төвшинд ажиллаж эхэлсэн нь бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүн гэдгийг энд онцлон тэмдэглэе. 

Цаашид тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангасан бодит үнэ бүхий хүртээмжтэй, найдвартай үйлчилгээг олон нийтэд хүргэж, улам сайжруулахын төлөө эрч хүч, итгэл тэмүүлэл дүүрэн зүтгэхэд та бүхнийг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, айлчлан ирж буй шинэ ондоо ажил үйлс тань үргэлж өөдөө байхын ерөөл өргөе!

 

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН

ЗАХИРАЛ П.ДЭЛГЭРНАРАН


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


117906






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.