он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


“АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ-2018” ЗӨВЛӨГӨӨН ӨМНӨД БҮСЭД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, түүгээр ачаа болон зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа тэр хэрээр нэмэгдэж байгаа нь улс орон болоод ард иргэдийн хувьд ашигтай, сайшаалтай хэдий ч хууль бусаар ачаа тээвэрлэх, автомашины даац хэтрүүлэх, хурд, даац хэтрүүлэх, зам тээврийн осол гаргах зэрэг үйлдэл байнга гарсаар байна.

Иймд АТҮТ ТӨҮГ-аас энэхүү хууль бус үйлдэлтэй хамтран тэмцэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зөвлөгөөнүүдийг бүсчлэн зохион байгуулж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил”, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Өмнөд бүсийн хэмжээнд “АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ-2018” нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 28-ны өдөр Сайншанд суманд зохион байгуулжээ. Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Ш.Батсайхан, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын Автотээврийн төвийн дарга, албан хаагчид, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, байцаагч нар болон бусад холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.

“АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ-2018” нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулснаар холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах, мөрдүүлэх, хот хооронд хууль бус ачаа болон зорчигч тээвэрлэлтийг таслан зогсоох, зам тээврийн осол хэргийг бууруулах ач холбогдолтой юм. Мөн зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төрөөс баримталж байгаа бодлого шийдвэрүүд, өнөөгийн нөхцөл байдал, бүсийн хэмжээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон үр дүнтэй зөвлөгөөн болсон талаар албаныхан хэллээ. Энэ үеэр Автотээврийн төвүүд болон Замын цагдаагийн тасгуудын хамтран ажиллах санамж бичгийг байгуулж гарын үсэг зурсан байна. Тус санамж бичигт Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэрт болон Говьсүмбэр аймгийн Шивээговь, Замын-Үүд сум болон шаардлагатай газруудад Автотээврийн хяналтын пост барих ажлыг холбогдох төсөв тооцоо, судалгааг гарган дээд шатны байгууллагад уламжилж, шийдвэрлүүлэхээс гадна Автотээврийн төвүүд хамтарсан хяналт каленарчилсан төлөвлөгөө гаргаж, хууль бус тээвэрлэлттэй тэмцэх ажлыг идэвхижүүлэх талаар тусгажээ.

 


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


117906






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.