он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Эцсийн бүтээгдэхүүн хямд өртгөөр хүрэх нь тээвэр логистикийн хөгжлөөс шалтгаална

 

Дэлхийн улс орнуудын газар нутгийн байршлаас үл хамааран эдийн засаг, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед тээвэр логистикийн салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдсээр байна. ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, УБТЗ ХНН, Монголын мэргэшсэн инженерүүдийн холбоо, Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбоо хамтран “Логистикийн долоо хоног-2018” арга хэмжээг тохиолдуулан “Нийгэм эдийн засгийн хөгжил дэх логистикийн гүйцэтгэх үүрэг” хэлэлцүүлгийг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улсын зам, тээвэр, худалдаа, эрчим хүч, барилга, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, зэрэг дэд бүтцийн салбарын хөгжилд логистикийн гүйцэтгэх үүрэг, түүний ач холбогдлыг тодорхойлох, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд тухайн салбарын логистикийн арга шийдлүүд хэрхэн нөлөөлж байгаа талаарх тэргүүн туршлагуудыг түгээх, судлах, олон нийтэд хүргэхэд чиглэгджээ.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт, хэлэлцүүлэг, сургалт, таницах аяла зэрэг цуврал арга хэмжээнүүлийг зохион байгуулах ба салбарын яамд, агентлаг, мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид, эрэм шинжилгээний байгууллагууд  хамтран хэлэлцэж тодорхой шийдэл гаргах юм.

Энэ үеэр Монгол Улсын тээвэр, логистикийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага баримталж буй бодлого, Дэд бүтцийн салбаруудад логистикийн талаар хэрэгжүүлж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Тээвэр логистикийн зардоыг бууруулах арга зам, шийдвэрлэх асуудлуудын талаар мэргэжлийн байгууллагууд илтгэлээр танилцуулж, логистикийн төвүүдийг байгуулах арга зам, хөрөнгө оруулалт, борлуулалт, түгээлтийн асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Далайд гарцгүй Монгол  орны хувьд дэлхийн хоёр том гүрний хооронд оршин байгаа газар зүйн байршлаа ашиглан дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөгжүүлэх, гадаад зах зээлд гарах том боломж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн хэлэлцүүлгийн үеэр хэллээ. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа талаар танилцуулга, илтгэл тавьсан юм.

Түүнчлэн төрөөс тээвэр, логистикийн салбарт баримтлах бодлого, тээврийн салбар дахь эрэлт хэрэгцээ, стратегийн талаар ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд танилцуулав. Тээврийн салбарын гол үйлчилгээ бол ачаа болон зорчигчийг нэг цэгээс нөгөө цэгт хүргэх үйлчилгээ гэдгийг тэрээр илтгэлдээ хэллээ. Мөн 2017 оны статистик мэдээллээс үзэхэд Монголын тээврийн салбарын нийт ачаа тээврийн 57,8 хувийг автотээврээр, 42,1 хувийг төмөр зам, 0,1 хувийг агаарын тээвэр эзэлж байгаа бөгөөд зорчигч тээврийн 98,8 хувь автотээвэр, 1,2 хувь төмөр зам, 0,3 хувь агаарын тээврээр гүйцэтгэсэн үзүүлэлт байгааг онцлов. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2020”, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” зэрэг бодлогын баримт бичгүүдэд зам, тээврийн салбарт ямар бодлого баримтлах талаар тодорхой тусгаж өгсөн байдаг. Үүнд, Зам, тээврийн салбарт эдийн засгийн өсөлтийг хангах, зам, тээвэр логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй ая тухтай тээврийн үйлчилгээг хөгжүүлнэ гэсэн гол зорилтууд тусгагдсан байдаг тул энэ хүрээнд тээврийн салбарыг хөгжүүлэх шаардлага гарч байгаа юм. Тэрээр “Тариа будаа тариалахаас эхлээд талх болон бидний гарт хүрэх бүхий л үе шатанд тээврийн салбараар дамжин ирж байна. Энэхүү талх хэдэн төгрөгөөр бидний гарт ирэх вэ, эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хямд өртгөөр хүрэх вэ гэдэг тээврийн салбарын хөгжлөөс шалтгаална” хэмээн онцлов.

Үүний тулд тээврийн салбарыг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай бөгөөд дэд бүтэц, тээврийн хэрэгсэл, менежмент гэсэн цогц байдлаар авч үзэн, үр ашигтай зохицуулж, эдийн засгийн зохион байгуулалт хийх шаардлагатай юм байна. Мөн тээврийн ухаалаг системийг хөгжүүлж, зохицуулалт зохион байгуулалт хийснээр замд зарцуулах хугацаа, зам, тээврийн осол буурсан үр дүнтэй байгаа аж.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран энэхүү хэлэлцүүлгийн үеэр “Тээвэр логистикийг хөгжүүлэх төрийн бодлого зохих түвшинд хөгжиж ирсэн хэдий ч улс төрийн хамааралгүй, тогтвортой байж энэхүү тээвэр логистикийн хөгжил шинэ шатанд гарч, хөгжих үндэс бүрдэнэ. Эдийн засгийн коридоруудыг зөв ашиглаж, үүний үр дүнд нийгэм, эдийн засагт хэрхэн үр ашигтайгаар зохион байгуулж, туршлага хуримтлуулах, бусад чиглэлийн тээвэр логистикийн коридоруудад оролцох асуудал ихээхэн чухал юм. Энэхүү сүлжээг бий болгохын тулд нийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн гүйцэтгэх үүрэг хэмээх энэхүү хэлэлцүүлэг, арга хэмжээ бодит үр дүн авчирна гэж найдаж байна” гэлээ.

 

 


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


117889






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.