он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

Fri, 7 Sep 2018

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийлээ.

Тус уулзалтаар 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан тээвэр эрхлэгч аж ахуй нэгжүүд үйлчилгээндээ анхаарч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл солилцож, өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Хот хоорондын зорчигч тээвэрлэх 86 чиглэл батлагдсанаас 71 чиглэлд 59 аж ахуй нэгж байгууллагын 966 том, дунд болон бага оврын тээврийн хэрэгсэл, 1250 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж, 1612800 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 9%-иар  өссөн үзүүлэлттэй байгаа талаар танилцууллаа. Мөн улс, хот хооронд тээвэрлэлт хийдэг  754 том оврын автобусыг буюу 77 хувийг нь  техникийн  хяналтын ээлжит үзлэгт хамруулсан байна.  

Аж ахуй нэгж байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд дагалдах хэрэгсэл, тоноглолыг бэлдэж, осол саатлаас урьдчилан сэргийлэх, техникийн түргэн тусламжийг бэлэн байлгаж хоорондоо уялдаа холбоотой ажиллах, тээврийн хэрэгсэл бүр хар хайрцагтай байх зэрэг хэд хэдэн шаардлагуудыг тус үйлдвэрийн газраас тавьсан юм.

 


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]
Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


250671






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.