он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Хяналтын цэг байгуулах асуудлаар санал солилцов

 

Зам, тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаа нийт тохиолдлын 78 хувь нь орон нутгийн автозамд гардаг гэсэн судалгаа бий. Тэгвэл замын хөдөлгөөний осол, зөрчлийг бууруулах, түүнд хяналт тавих чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албаны удирдлагууд өнөөдөр уулзаж, хөдөлгөөний аюулгүй байдал болон хяналтын чиглэлээр хамтарч ажиллах хүрээнд санал солилцлоо.

 Орон нутаг болон улсын чанартай авто замуудад нийт 27 хяналтын цэг буюу пост байгуулахаар тусгагдаж, хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар уулзалтын үеэр хэлэлцсэн байна. Түүнчлэн хяналтын үйл ажиллагаа явуулж байгаа ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдсөн юм. Энэ хүрээнд байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал зэргийг цогцоор нь авч үзэх шаардлага гарч байгаа тул хамтарч хяналт тавих нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.  

Уулзалтын үеэр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран “Гашуунсухайт автозамын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ЗЦА-тай хамтарч хяналт тавих шаардлагатай байна. Тухайлбал, техникийн хяналтын үзлэгт ороогүй, арлын дугаар зөрсөн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг давхар ашиглах зэрэг зөрчлүүд гарч байгаа тул хяналтын цэгүүд дээр Замын цагдаагийн алба болон автотээврийнхэн хамтран хяналт тавих шаардлагатай байна” гэлээ.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Автотээврийн төв салбараа нээж, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд автотээврийн хэрэгслийн оношлогоо, үзлэг, дугаар олгох, мэргэшсэн жолоочийн шалгалт авах үйл ажиллагааг зохион байгуулж байгааг энэ үеэр дуулгалаа


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


67794






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.